Худалдаа

Хөрсжүүлэгч /Битумин праймер/

Дээвэр, усан сан, хонгил, зоорийг бүрэхэд суурь болгон ашигладаг шингэн хөрсжүүлэгч нь шороо, зэвтэй, тэгш бус гадаргууг ус чийг нэвтрэхгүйгээр жигд бүрэх зориулалт бүхий сайн чанарын материал юм. Уг хөрсжүүлэгчид хүний биед хортой нэгдэл агуулагдаагүй тул гадар болон дотор бүхий л зориулалтаар ашиглах боломжтой. Шууд ашиглахад бэлэн, хольж найруулах шаардлагагүй тул цаг хэмнэх давуу талтай.

Гадаргууд зориулалтын өнхрүүш, багсыг ашиглан 0,25-0,33 мкв/л хэмжээгээр жигд түрхэж хэрэглэнэ.

Хадгалах заавар: Ил гал, нарны шууд тусгалаас хол, хуурай газар хадгална.

битумин праймерийн техникийн үзүүлэлт

Temperature range of operation of bitumen primer coating, °С -20 ± +80
Temperature range of work performance with bitumen primer, °С -10 ± +40
Non-volatile matter content, within, % 45-55
Consumption rate, 1kg 3-4 м2
Drying time, not above, h. 12
Relative viscosity, within, s. 15-40
Manufacturers’ packaging Metal buckets with company marking, capacity size: 4,8 and 16 kg

Материалын шинж чанар

Өргөн урт 1х10м Жич: Ажил гүйцэтгэх үеийн гаднах агаарын хэм +15 хэмээс дээш байх шаардлагатай
Жин /1 боодол/ 25 кг
Ус үл нэвтрүүлэх чанар 1%-иас бага
Дулаан тэсвэрлэх чадвар + 60 хэм

Ризолин ФСА

Таван давхаргаас бүтсэн Ризолин ФСа материал нь +60 хүртэлх градусын дулаанд тэсвэртэй, барицалдах чадвар өндөр, хэрэглэхэд хялбар бөгөөд гадаргуу нь нар, салхины нөлөө, өгөршилт зэргээс найдвартай хамгаална. Энэхүү бүтээгдэхүүнийг хуучин дээврээ хуулалгүйгээр шууд дээр нь нааж хэрэглэдэг тул цаг, мөнгө хэмнэх ашиг тустай. Үйлдвэрийн 25-30 жилийн баталгаатай.

Ризолин ФСа-г дээврээс гадна дараах байгууламжуудад ашиглах боломжтой. Үүнд:

 

  • Бүх төрлийн халуун хүйтэн усны шугам бүрэх
  • Уур дамжуулах хоолой бүрэх
  • Газар доорхи ус, чийг гэх мэт гадны нөлөөнөөс хамгаалах шаардлагатай байгууламжуудыг бүрэх
  • Шатахуун хадгалах сав болон төмөр ёмкост бүрэх
  • Агааржуулалтын системийн дулаан хадгалалтыг сайжруулах, дуу чимээг тусгаарлах
  • Усан бассейныг доторлох
  • Барилгын давхар хоорондыг тусгаарлах
  • Тэсэрч дэлбэрэх аюултай химийн шингэн бодисуудтай газрыг тусгаарлах

МАТЕРИАЛЫН БҮТЭЦ

  1. Тугалган хавтас
  2. Битум-полимер
  3. Хүчитгэсэн тор
  4. Наалдамхай давхарга
  5. Тусгаарлагч хальс

PVC мембрам

Дээврийн болон ус тусгаарлах зориулалттай материалуудын физик-механикийн өндөр шинж чанар, технологийн үр өгөөжтэй байдал нь дээврийн ажлын үйл ажиллагааг хөнгөвчилж, хөдөлмөр зарцуулалтыг багасгаж, ашиглалтын үеийн найдвартай байдлыг хангадаг.

Дээврийн болон ус тусгаарлах зориулалттай 1 үет PVC мембран хуйлмал материал нь дээрхи  шаардлагыг бүрэн хангасан болно.

Дээврийн болон ус тусгаарлах зориулалттай PVC мембран хуйлмал материалыг:

  • Үйлдвэрийн болон бизнесийн зориулалт бүхий барилга, байгууламж
  • Орон сууцны дээврийн ус тусгаарлалт
  • Барилгын суурь ба ханын хөрсний ус тусгаарлалт
  • Ашиглалттай дээвэр, ногоон байгууламж бүхий дээвэр
  • Хиймэл нуур, цөөрөм хийх ажлыг гүйцэтгэхэд тус тус хэрэглэнэ.

Дээврийн болон ус тусгаарлалтын ажлыг цас, мөсгүй, мөн бороогүй үед гадна агаарын  температур -45С  хүртэлх нөхцөлд гүйцэтгэж болно.

Хятад улсын Joaboa компаний  сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн дээвэр нь эдэлгээний хувьд 50-70 жилийн хугацаатай.

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй үзэх