Шинэ дээвэр угсралт буюу PVC мембрам

Бид 2018 оноос БНХАУ-ын “JOABOA TEKH” компанийн Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагчийн эрхийг авсан бөгөөд тус компанийн PVC мембранаар шинэ дээвэр угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

Joaboa групп 1999 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дээвэр, давхар хооронд, суурийн ус чийг тусгаарлах зориулалттай материалын үйлдвэрлэлээр Хятад улсад сүүлийн 16 жилийн турш тэргүүлж байгаа компани юм.

Дээврийн болон ус тусгаарлах зориулалттай материалуудын физик-механикийн өндөр шинж чанар, технологийн үр өгөөжтэй байдал нь дээврийн ажлын үйл ажиллагааг хөнгөвчилж, хөдөлмөр зарцуулалтыг багасгаж, ашиглалтын үеийн найдвартай байдлыг хангадаг.

Дээврийн болон ус тусгаарлах зориулалттай 1 үет PVC мембран хуйлмал материал нь дээрхи  шаардлагыг бүрэн хангасан болно.

Дээврийн болон ус тусгаарлах зориулалттай PVC мембран хуйлмал материалыг:

  • Үйлдвэрийн болон бизнесийн зориулалт бүхий барилга, байгууламж
  • Орон сууцны дээврийн ус тусгаарлалт
  • Барилгын суурь ба ханын хөрсний ус тусгаарлалт
  • Ашиглалттай дээвэр, ногоон байгууламж бүхий дээвэр
  • Хиймэл нуур, цөөрөм хийх ажлыг гүйцэтгэхэд тус тус хэрэглэнэ.

Дээврийн болон ус тусгаарлалтын ажлыг цас, мөсгүй, мөн бороогүй үед гадна агаарын  температур -45С  хүртэлх нөхцөлд гүйцэтгэж болно.

Хятад улсын Joaboa компаний  сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн дээвэр нь эдэлгээний хувьд 50-70 жилийн хугацаатай.

PVC мембран 1,7-2.5 материалын физик, механик үзүүлэлтүүд

Нэр Индекс
H L P
Давхаргын зузаан 0.4
Сунгалт Хамгийн их сунгалт  N/cm 120 250
       Сунгалтын хүч/МРа 10
Хамгийн урт сунгалт 15
 Хөндлөнгийн сунгалт 200 150
Дулааны хэмээс хамаарсан өөрчлөлт 2 1 0.5
Хүйтэнд тэсвэртэй байдал 25 хэмийн хүйтэнд хугаралгүй
Нэвчих чанар 0.3 МРа 120 минут
Нөлөөллийн эсэргүүцэл 0.5 кг нэвтрэхгүй байх
Эсрэг статик ачаалал 20 кг нэвтрэхгүй байх
Давхаргын хатуулаг N/mm 4 эсвэл мембрам гэмтсэн байх
Баруун өнцгийн бат бэх N/mm 50
Трапецын бат бэхийн урагдал 150 250
Ус шингээлт 70С, 168h /% Хамгаалагдсаны дараа 4
Угсралтын дараа 0.4
Дулааны насжилт 80 Хугацаа 1500
Гадаад төрх Хагарал, үелэл, наалдац, нүх байхгүй
Хамгийн их хэмд хадгалах 85 85
Хамгийн их хүч авах 85
Урт хугацааны сунгалтын хүч 80
Сунгалтын хувь хэмжээ 80 80
Хугарлын хүч 25 хэмийн хүйтэнд хугарахгүй
Химийн эсэргүүцэл Гадаад төрх Хагарал, үелэл, наалдац, нүх байхгүй
Хамгийн их хэмд хадгалах 85
Хамгийн их хүч авах 85
Урт хугацааны сунгалтын хүч 80
Сунгалтын хувь хэмжээ 80 80
Хугарлын хүч 25 хэмийн хүйтэнд хугаралгүй