Манай компани ОХУ-ын “Ризолин” ФСа 1,7-2.5 төрлийн бүтээгдэхүүн, технологиор хуучин дээврийн засвар үйлчилгээг түргэн хугацаанд, стандартын дагуу хийж үйлчилж байна. Энэхүү шинэ технологийг тэгш болон налуу бүх төрлийн дээвэрт ашиглах боломжтой бөгөөд хуучин дээврээ хуулах шаардлагагүй, шууд дээр нь давхарлаж дэвсэх боломжтойгоороо цаг хугацаа, зардал хэмнэдэг давуу талтай. Мөн дээврийг бүрэхдээ гал хэрэглэдэггүй учир засвар үйлчилгээний явцад гал алдах аюулаас хамгаалагдахын зэрэгцээ тугалган гадаргуу нь нар, салхины нөлөө, өгөршилт зэрэгт тэсвэртэй тул үйлдвэрээс 25-30 жилийн баталгаа амладаг.